... Америк болон монголын амьдралд хэд хэдэн онцгой ялгаа бий. Хамгийн эхэнд анзаарагдсан зүйл бол “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрөх”. Чи өөрөө америкт байсан хүн үүнийг мэднэ дээ. Хууль, журмыг жижиг гэлтгүй сахин хэрэгжүүлдэг. Хоёр жижигхээн жишээ хэлье.

"Өглөг, буян" гэж....?

Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм. Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ.

Машинаа эвдчихээд, дүүгийн гадаа сул хэвтэх хуучин микрогоор гурав хоног хөл дүүжлэв. Будаг нь халцарсан, навсайсан, төмөр нь харжигнасан ч мотор сайн, тун дажгүй. Ном зөөхөд даац сайтай. Гэсэн ч үүргээ гүйцэтгэж, нэлээд юм зөөгөөд амжив. Харин энэ гурван өдөрт хүнийг унаж буй унаагаар нь үнэлдэг үнэлэмж нэлээд байдгыг мэр сэрхэн анзаарч мэдрэв.

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов.

Эх оронч гэж хэн юм бэ?

Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ? Энэ асуултын хариулт олон. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно.

Аранзал охин

Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,

Үг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. "Амны билгээс Ашдын билэг", "Ерөөлөөр болог", "Сайхан амны билэгтэй хүү байна" гэх мэтээр ярьж сэтгэнэ.

УДААХ УРВАЛТ

Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв.

“Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...

Гэгээн Сугусун

- Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав. Уг нь тийн хашгирахын хэрэггүй, өглөөнөөс хойш чөмгөө царцатлаа усан дотор зогсоод юу ч бариагүй Хасар дэргэдхэн нь голын эргийн том мөлгөр чулуун дээр суугаад нүцгэн хөлдөө наалдсан лагтай замгийг арилгаж байсан билээ.

Жамухай

Тэгнээт давааг зорьсон Тэмүчин, Бэлгүдэй хоёр оройхон давааны ар луу тонгойж яваад жим дагаж гүйсэн мөртэй таарав. Жим дээрх бор шороог огло огло татуулан, хол хол дэгдэлхийлэн гүйжээ. Хэмжээ нь Сочихэл эхийнхтэй ойролцоо ч гутал нь ногттой. Сочихэл эх гутлаа ногтолж явмааргүй, хүчтэй өсгийдэж гишгэснийг үзвэл лавтай эрэгтэй хүн, хол хол дэгдэж гүйсэн нь хөнгөн шалмаг. Мөр мөшгөхдөө Тэмүчин хувь илүү. Дагаж уруудвал жинхэнэ дайчин хүний дуут сум унасан байхыг олов.

Утаа хүчрэгдэхээ байсны үндсэн НЭГ шалтгаан бол нийслэлд маань хүн амын хэт бөөгнөрөл бий болж, ачаалал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Үүний гайгаар УТАА төдий биш, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ЦАХИЛГААН, ЦЭВЭР УС болон ДУЛААНЫ хүрэлцээгүй байдал, АЖИЛГҮЙДЭЛ гэх мэт олон сөрөг дагавар бий.

- "Мянгуужингийн үлгэр" уншвал Мянгуужин л болдог юм байгаа биз дээ. Ийм дэмий худал зохиол нэртэй юмыг хэвлэчихээд хүүхдэд зарж мөнгө олдгоо боль!!! Мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ цаг үед амьдарч байгаагаа сана. Хий хоосон уран сэтгэмжийн зохиолыг хүүхдэд уншуулах ямар хэрэгтэй юм, ирээдүйг нь хорлох болно.

... Цайзын наад хотгор луу орсон давчуу сайр даган олон хөсөг тэргүүд энэ өдрийн нарны сүүлчийн шаргал гэгээн дунд цагаан тоос босгон, могой мэт мурилзан урагшилна. Цайзын бараа харсан элчийн багийнхан хурдаа нэмэн урашлав.

Дээрхийн гэгээн Далай лам манай улсад гэнэтхэн айлчилснаар Хятадаас авах 4 тэрбум гаруй ам.долларын зээл цуцлагдав. Энэ талаар эсрэг тэсрэг үзэл бодол байна.

Ачаалж байна ...