НИЙТЛЭЛЧ
Баасангийн Наминчимэд
БаасангийнНаминчимэд
Нийтлэлч

Зохиолч, сэтгүүлч. Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг.

Зохиолч, сэтгүүлч. Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг. 1987- 1991 он Говь-Алтай аймгийн Бугат сумын Хонь үржлийн фермд хоньчин, 1995- 1996 он “Өдтэй бичиг” сонинд сурвалжлагч,1996- 1999 он МАХН-ын Удирдах зөвлөлд Хэвлэлийн төлөөлөгч, 1999- 2000 он “Үнэн” сонинд албаны дарга, 2000- 2003 он МОНЦАМЭ агентлагт Дотоод мэдээллийн газрын дарга, Ерөнхий редактор, 2003- 2008 он МОНЦАМЭ агентлагийн Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины эрхлэгч, 2008-2013 он МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга зэрэг ажлуудыг хийж байв.

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...
Манайхан жил бүр малын 40 сая туруу, туурайг хог руу хаядаг. Мөн дээр нь хэдэн сая эвэр. Энд зөвхөн малын эвэр, туруугаар сайн чанарын цавуу хийдэг тухай өгүүлжээ. Румыны мебель модон эдлэл алдартай. Тэдний үйлдвэрлэлийн нэгэн чухал түүхий эд нь өнөөх манай жалганд сая саяараа хэвтэж байдаг эвэр туруу. Эвэр туруугаар өөр олон зүйл хийх боломж бий.
6 жилийн өмнө
ЭДҮГЭЭЧИЛНЭ ЭЭ ГЭЖ...
Дундад зууны тухай, за бүр наанадаж өнгөрсөн зууны гуч дөчөөд оны үйл явдал бүхий кино үзэж суутал гэнэтхэн гөлийтөл нь индүүдчихсэн, индүү нь ирмэгтэж, сүүдэртсэн дээлтэй нөхөр гараад ирэнгүүт, дээл нь орчин цагийн гялалзсан саатай хятад торгоор урласан бол үзэх ямар ч дур сонирхолгүй болоод, сувгаа солихоос аргагүй болж байгаа юм. Тэгээд зогсохгүй өнөөх дүрүүд нь орчин цагийн залуусын хэл яриагаар яриад байвал, бүр байчихаад Улаанбаатарын аль нэг загварын шоунд загвар үзүүлдэг залуус шиг гоолиг, цэвэрхэн, булбарай царайтай бол юун түүхэн уран сайхны кино вэ, хэтрээд онигоо талруугаа орчихно.
6 жилийн өмнө
ҮЛГЭР ШИГ...
Харин бид 90 он гарснаас хойш ядуурал гэгчтэй улаан нүүрээрээ тулав. Ядуурал үлгэр байхаа болив. Өнөөх аавын ярьдаг үлгэрт гардаг хадан гэрт амьдардагтай адил Туулын бургасанд, хогийн цэгт траншейнд амьдардаг хүмүүсийг үзэх болов.
6 жилийн өмнө
Ажлаа гүйцээчихээд гавьяагаа нэхвэл яасан юм? Ардчилагчид аа....
1990 оны уриа лоозонгууд, тавьж байсан зорилтуудыг өнөө санадаг хүн бий болов уу?
6 жилийн өмнө
ХЭМЖЭЭС
Тавдугаар ангид байсан санагдана, идэр залуу Марксын мөрөөдөл, тэмүүлэл болон гоо сайхан Женни нарын хайр дурлалын тухай бичсэн нэгэн жижигхэн ном уншиж билээ.
6 жилийн өмнө
ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР
Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө.
6 жилийн өмнө
Ядуу гучуу нь л зөвхөн ариглаж хэмнэдэг юм биш
Ойрмогхон бяцхан нүүдэл хийв. Машиндаа багтаачихна гэсэн бүтэшгүй зүйл байж, портер хөлслөв. Хүн суусан газраа хэрэгтэй хэрэггүй хог хураах юм даа.
6 жилийн өмнө
"Ай лаа Дүүриймаа"-гаас минь булаачихсан л Батмэнд дээ...
Хүнд байнга гунганаж явдаг, энд тэнд найр наадам, наргиа доргион дээр нүүр тахалдаг нэг тийм дуу байдаг даа. Сүлд дуу ч гэх. Миний хувьд "Дүүриймаа" байлаа. "Хадтай юу Сүмбэр л ууландаа болбол доо хөө ай хөө Ай ай лаа, Дүүриймаа минь дээ Харцага л шувуу нь эргээд л..., эргээд л байна л даа хө" гээд авахаар самсаа шархирч, газар дэлхийгээс тасарч жингүйдээд л явчихна аа.
6 жилийн өмнө
СОЦИАЛИЗМЫГ ӨМӨӨРӨХ ӨНЦӨГ БИЙ...
Соц үеийн алдаа завхарлыг гайхан шагширдаг, бүр үзэн ядаж, өш авах гэж буй мэт аашилдаг хүнтэй би огтхон ч санал нийлдэггүй ээ. Тэр үед алдаа завхрал байсаан, түүнийг үгүйсгээгүй. Бүгдийг нь цагаанаар будах ч гээгүй. Гэхдээ...
6 жилийн өмнө
Хагийн хар нуур хөл ихтэй...
Онгон дагшин, үзэсгэлэнт сайхан Хагийн хар нуурын зүүн урд талаас нь буюу нуурын эх авдаг голын эх рүү давах давааг Хүлүүрийн даваа гэх. Давааны хойт оройд байх сүрлэг өндөр цахир хадан цохиог Хүлүүрийн цохио гэнэ.
6 жилийн өмнө
"Амьтны үр ялгал юун"
Библи судар сугандаа хавчуулчихсан явж байгаад таньдаг Шарын шашны гайгүй нэр нөлөөтэй ламтантай таарсан юм. Миний суганд байгааг авч үзчихээд царай нь хувьсхийж, бузрын юм барьчихсан мэт бушуухан эргүүлж өгөөд, амьд "чаралба" руу харж буй аятай надруу тун эвгүй хяламхийчихээд зөрөн одож билээ.
6 жилийн өмнө
Буурал түүхийн их оньсого-Буган хөшөө, буган соёл
Ойролцоогоор 2300-2700 орчим жилийн настай Буган хөшөөдийн нэгэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хурхын голын ("Монголын Нууц Товчоон"-д дурдсанаар Химурга горхин.) умард цутгалан Жаргалантын голын хөндий ("Монголын Нууц Товчоон"-д дурдсанаар Айлхаргана)-д байна.
6 жилийн өмнө
Эзэнтэй малд чоно хаанаас халдах билээ...
Эдийн засгийн хувьд бид нэг л мэдэхэд өмнөд хөршийнхөө бүрэн мэдэлд ороход бэлэн болчихжээ. Хятад хэмээх нь сайнаар харвал аварга том эдийн засаг, муугаар харвал аймшигт мангас..
6 жилийн өмнө
Зузаан түрийвчтэй ч оюун санааны хувьд гуйлгачин хэсгээ бид элит гэдэг
Зохиолч Б.Наминчимэдийн "Сэрүүлэг" сонинд өгсөн ярилцлага
6 жилийн өмнө
Ард түмний дунд хэлц үг болж хэвшсэн Монгол киноны зарим хэл хэллэгүүд
Монгол киноны Алтан үеийнхний бүтээсэн уран бүтээлээс маш олон үг өнөө ард түмний дунд нэгэнт хэлц үг, дам утгат үг болон хэвшиж, үндэстнийхээ хэл, сэтгэлгээг баяжуулжээ.
6 жилийн өмнө
Америкийн дуурайх ёстойг нь бид дуурайж чадаагүй
... Америк болон монголын амьдралд хэд хэдэн онцгой ялгаа бий. Хамгийн эхэнд анзаарагдсан зүйл бол “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрөх”. Чи өөрөө америкт байсан хүн үүнийг мэднэ дээ. Хууль, журмыг жижиг гэлтгүй сахин хэрэгжүүлдэг. Хоёр жижигхээн жишээ хэлье.
6 жилийн өмнө
Муухан машинтай л бол муухай хүн болох уу?
Машинаа эвдчихээд, дүүгийн гадаа сул хэвтэх хуучин микрогоор гурав хоног хөл дүүжлэв. Будаг нь халцарсан, навсайсан, төмөр нь харжигнасан ч мотор сайн, тун дажгүй. Ном зөөхөд даац сайтай. Гэсэн ч үүргээ гүйцэтгэж, нэлээд юм зөөгөөд амжив. Харин энэ гурван өдөрт хүнийг унаж буй унаагаар нь үнэлдэг үнэлэмж нэлээд байдгыг мэр сэрхэн анзаарч мэдрэв.
6 жилийн өмнө
Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....
Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов.
7 жилийн өмнө
Эх оронч гэж хэн юм бэ?
Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ? Энэ асуултын хариулт олон. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно.
7 жилийн өмнө
Аранзал охин
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
7 жилийн өмнө
ҮГИЙН ШИД-ийн тухай хоёр үг...
Үг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. "Амны билгээс Ашдын билэг", "Ерөөлөөр болог", "Сайхан амны билэгтэй хүү байна" гэх мэтээр ярьж сэтгэнэ.
7 жилийн өмнө
УДААХ УРВАЛТ
Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв.
7 жилийн өмнө
Цөхөрсөн итгэл, сохорсон зөнч
“Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...
7 жилийн өмнө
Гэгээн Сугусун
- Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав. Уг нь тийн хашгирахын хэрэггүй, өглөөнөөс хойш чөмгөө царцатлаа усан дотор зогсоод юу ч бариагүй Хасар дэргэдхэн нь голын эргийн том мөлгөр чулуун дээр суугаад нүцгэн хөлдөө наалдсан лагтай замгийг арилгаж байсан билээ.
7 жилийн өмнө
түр хүлээнэ үү ..